Cornus Fruit Acid Repair Conditioner

69,000₮54,900₮

-20%

Хэмнэлт:14,100₮

Богино тайлбар
SAEANGMEORI Cornus Fruit Acid Repair Conditioner нь будаг, перм, халуун индүү болон өдөр тутмын гаднын нөлөөнөөс болж хуурайшиж, ширүүн, гэмтсэн үсийг эрчимтэй арчлахад зориулсан ангижруулагч юм. Өтгөн, кремэн бүтэц нь үсний ширхэг болон кутикулыг бүрхэж, тэжээллэг арчилгаа үзүүлснээр үсийг зөөлөн, толигор, уян хатан, намирсан харагдуулахад тусална.

Дэлгэрэнгүй тайлбар

Будаг, хими, халуун индүү болон бусад гаднын нөлөөнөөс үсний гадаргуй гэмтэж, үс хуурай, ширүүн харагдах боломжтой.

pH 4.8 шүлтлэг орчинтой энэхүү ангижруулагч нь үсний ширхгийг зөөлөн толигор, уян хатан байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ.


Үсний бүтцийн ихэнх хэсгийг уураг бүрдүүлдэг тул химийн болон халуун боловсруулалтад тогтмол өртдөг үсэнд тэжээллэг арчилгаа чухал.

SAEANGMEORI ангижруулагч нь гэмтэж, ширүүн болсон үсний гадаргууг арчилж, чийг, тэжээлээр ханган зөөлөн, намирсан, гялалзсан болгоно.


Хэнд тохиромжтой вэ?

Будаг, перм болон халуун индүүнээс гэмтсэн; хуурай, ширүүн; орооцолдож самнахад хүндрэлтэй; гялалзсан, зөөлөн, намирсан үсний арчилгаа хүсэж байгаа хүмүүст тохиромжтой.

Хэмжээ: 750 мл


Хэрэглэх заавар

Шампуниар үсээ угаасны дараа үсний илүүдэл усыг зөөлөн авна. Тохирох хэмжээний ангижруулагчийг үсний үзүүрээс эхлэн жигд түрхэж, гараараа самнах мэт үсний уртын дагуу тараана. Дараа нь бүлээн усаар сайтар зайлна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл